Шинэхэн үхрийн мах луувангийн шөл
Орц: Тарган үхрийн гол мах 1 кг, цагаан лууван 500 гр, сонгино 2 ширхэг, ургамлын тос, давс, нэрмэл архи бага зэрэг
Хийх арга: Үхрийн махаа угааж хатагаад 3 см орчим шоо дөрвөлжин хэрчинэ. Цагаан луувангаа угаасны дараа хальслаад өргөн хавтгай хэрчинэ. Хайруулын тавгандаа бага зэрэг ургамлын тос хийж халаагаад үхрийн махаа хийн 5 минут хуурна. Дараа нь нэрмэл архи бага зэрэг хийгээд 10 минут тагийг нь таглан жигнэнэ. үнэр үнэртэж эхлэх үед үхрийн махаа томхон тогоонд хийн хангалттай ус хийж их галаар буцалгана. Сонгино болон нэрмэл архинаас бага зэрэг хийгээд галаа бгасган 2 цаг буцалгана. үхрийн махаа болох үед цагаан лууван болон давсаа хийн дахин 1 цаг уцалгана. үхрийн мах болон луувангаа бутартал нь буцалгах хэрэгтэй.
Хэрэглэх заавар: Өлөн элгэн дээрээ өөр бусад хоолтой холихгүй дангаар нь хэрэглэнэ.
Шим тэжээл болон үр дүн: Ходоодонд шим тэжээл өгнө.